"Цахим худалдан авах ажиллагааны 2-р үе шат" төслийн хүрээнд https://www.tender.gov.mn цахим систем ашиглалтад ороод байна.

    Үүнтэй холбогдуулан 2017 Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг шинэ систем дээр оруулах бөгөөд Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас http://e-procurement.mof.gov.mn, Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ, мэдээллийн систем http://pmmis.mof.gov.mn ашиглагдахгүй, хэрэглэгч нэвтрэх боломжгүй болсныг үүгээр уламжилж байна.

    Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системд бүх захиалагч байгууллагын мэдээллийг оруулсан байгаа бөгөөд хуучин хэрэглэгчийн нэр /бүгдийг жижгээр бичих/, хуучин нууц үг ашиглан нэвтрэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг it@procurement.gov.mn, namjilmaa@mof.gov.mn имэйл хаяг, Сангийн яамны 267416 болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263023, 62263026 утсаар холбогдоно уу!!!

    Цахим худалдан авах ажиллагааны газрын авлагыг энд дарж татаж авна уу!!!